Хутаг-Өндөр сумын танилцуулга

НУТАГ ДЭВСГЭР, БАЙГАЛЬ
Эдүгээ тус сум нь 560,0 мянган га газар нутагтай, түүний 40,2% бэлчээр, 38,0% ой мод, 7,7% нь гол мөрөн нуур цөөрөм, 10,8% хадлангийн талбай, 3,7% тариалан эзэлж байна. Урантогоо, Жалавч, Тулга зэрэг байгалийн дурсгалт газар, тусгай хамгаалалттай Намнан, Бүтээл, Хантай зэрэг байгалийн ховор ургамал бүхий өндөр уул нуруудтай, Сэлэнгэ, Эгийн гол зэрэг монголын томоохон гол мөрний ай савд нутагладаг үр шим бүхий хөрстэй, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой, аялал жуучлал хөгжүүлэхэд байгалийн үзэсгэлэнт газар болон түүхийн дурсгалт цогцолбор бүхий уудам газар нутагтай.
ХҮН АМ, ЗАСАГ ЗАХИРГАА
Хутаг-Өндөр сум нь анх 300 гаруй өрхтэй байсан бол эдүгээ 1330 өрхтэй 4630 хүн амтай. Тус сум нь засаг захиргааны таван багтай бөгөөд сумын төвийн 1-р баг 600 гаруй өрх айл, 2048 хүн амтай, сумын ИТХТэргүүлэгчид, Засаг даргын тамгын газар, соёлын төв, ерөнхий боловсролын сургууль, сум дундын эмнэлэг, эрчим хүчний дэд станц, дулааны төв, холбооны салбар, 125 хүүхдийн төв цэцэрлэг, бүс дундын цагдаагийн хэсэг зэрэг төр, захиргаа, төсвийн байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээний гол газрууд төвлөрдөг. Бусад багуудад хөдөөгийн өрхүүд мал аж ахуй болон газар тариалан эрхлэн амьдарч байна.
ЭДИЙН ЗАСАГ, ДЭД БҮТЭЦ, НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Тус сумын гол эдийн засгийн суурь нь мал аж ахуй, газар тариалан бөгөөд өдгөө үр тарианы 22000 га, төмс хүнсний ногооны 299,8 га газар эргэлтийн талбайд аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж байна. Мал сүргийн хувьд 646 малчин өрхийн 186240 толгой малтай болоод байна. 2012 оны жилийн эцсийн мал тооллогоор Адуу – 11128, Үхэр – 11542, Хонь – 93571, Ямаа – 61980-д хүрсэн байна.
Суманд худалдаа үйлчилгээний цэг – 17, зочид буудал, ресторан – 3, нийтийн хоолны газар – 7, гурилын үйлдвэр – 2, авто дугуй засвар – 3, талх нарийн боовны цех – 2, оёдол гутал засвар – 3, үсчин – 2, модон эдлэлийн цех – 3 тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Дэд бүтцийн хувьд Булган аймгийн төвөөс сумын 3-р багийн төв буюу Уньт хүртэл хатуу хучилттай замаар холбогдсон бол 2013 онд Уньт – Намнангийн чиглэлийн 88 км автозамыг тавих ажил эхэлж, Хутаг-Өндөр сумыг 2014 онд дайран өнгөрснөөр тус сум нь төв суурин газруудтай хатуу хучилттай замаар бүрэн холбогдоно. Тус сум нь 1980 онд төвийн эрчим хүчний системд холбогдож, одоо сумын төв, Хонгор, Хантай, Уньт багууд нь нэгдсэн системээс цахилгаан эрчим хүчээ авч байна. 2003 онд шилэн кабелийн системд холбогдож, өдгөө бүх үүрэн телефоны оператор болон интернетийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Боловсрол, эрүүл мэндийн байгууллага
Сум дундын эмнэлэг нь бүтэц үйл ажиллагааны хувьд амбулатори, стационари, багийн эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт 42 ажилтан ажиллаж байгаа бөгөөд их эмч 8, багийн эмч 4, эх баригч 2, лаборант 1, сувилагч 11, бага эмч 1 ,туслах ажилтан 16 тус тус ажиллаж байна. Эмнэлэг нийт 22 ортой бөгөөд үүнээс багийн 2 ортой эмнэлэг, оргүй 2 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Амбулаторийн хэсэгт лаборатори, биеийн тамир чийрэгжүүлэлт, сургалт сурталчилгаа болон хүүхэд, мэс засал, дотор, эмэгтэйчүүд, нүүр амны чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Сумын “Гацуурхан”цэцэрлэг нь сумын төвд байнгын 5 бүлэг Хантай, Уньт багт байнгын үйл ажиллагаатай 2 салбар цэцэрлэг Хонгор багт хувилбарт сургалтын нэг бүлэг хичээллэн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. 2012 оны 10 сард сумын төвд шинээр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсон бөгөөд байнгын 7 бүлэгт 157 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болж тойргийн нийт хүүхдийн хамран сургалт нэмэгдэн 25 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Бүрэн дунд сургууль íü Уньт, Хантай багийн төвд 2 салбар бага сургуультай бөгөөд нийтдээ сумын хэмжээнд 807 сурагч, 50 багш, 39 захиргаа аж ахуйн ажилтан ажилчид, бага ангийн 20 бүлэгт 381 сурагч, дунд ангийн 8 бүлэгт 264 сурагч, ахлах ангийн 6 бүлэгт 124 сурагч, бүлэг дүүргэлт 30.2, нэг баãшид 18.1, дотуур байранд 219 сурагч амьдарч байна. Мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан. Мэргэжлийн зэрэгтэй 29 багштай ажиллаж байна.

Share Button

Санал асуулга

Та Хутаг-Өндөр сумын Засаг дарга, түүний тамгын газрын ажлыг хэрхэн үнэлж байна вэ?

View Results

Loading ... Loading ...

Вэб холбоос

Цаг агаар