Багууд


Булган аймгийн Хутаг-Өндөр сумын засаг захиргааны нэгжийн танилцуулга

 

Сумаас багийн иргэд амьдрах ая тухтай орчин бүрдүүлэх, багт төрийн үйлчилгээг ойртуулах, материаллаг бааз суурийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллалаа.

Тус сум Төвийн 1, хөдөөгийн Хантай, Уньт, Тээл, Хонгор  гэсэн  4 суурин багтай.

  • Бүх баг багийн захиргааны ажлын байр, хурал, олон нийтийн ажил зохион байгуулах Соёл мэдээллийн төвтэй
  • Тээл 4-р багаас бусад баг нь эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон
  • Бүх багт үүрэн холбооны 2-3 сүлжээтэй
  • Хөдөөгийн 4 багийн 2 баг нь ортой, 2 баг нь оргүй бага эмчийн салбартай.
  • 2 баг бага сургуультай
  • 3 баг цэцэрлэгтэй, 1 баг нүүдлийн цэцэрлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Зураг 1. Төв 1- баг

Зураг 2. Хантай 2-р баг /хөдөөгийн/

Зураг 3.  Уньт 3-р баг \хөдөөгийн\                    

 Зураг 4. Тээл 4-р баг /хөдөөгийн/

Зураг 5. Хонгор 5-р баг/ хөдөөгийн/

Багийн Засаг дарга нарыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах ажлыг үе шаттай зохион байгуулж ажилласнаар ажиллах байр, зөөврийн  комьпютер,  хэвлэгч, чанга яригч,  зургийн аппарат зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан.

Төсвийн хувьд жилд 5 багт нийт 50,0 сая төгрөгийн төсөв батлагдаж, цалинд-41,0 сая, НДШимтгэлд-6 сая төгрөг, бараа үйлчилгээний зардалд-3,0 төгрөг зарцуулахаар төлөвлөгдөж төсвийг хэтрэлтгүйгээр зарцуулан ажиллаж ирлээ.

Багаас санаачлан зохион байгуулж буй бусад ажил, арга хэмжээнд ЗДТГ-ын нөөц боломжид тулгуурлан санхүүгийн болоод эд материалын дэмжлэгийг тогтмол үзүүлэн ажиллаж байна.

Мөн багийн Засаг дарга нар багт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгж болоод малчидтай нягт хамтран ажиллаж тэдний нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж ирсэн.

Иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх, хурал цуглаан, соёл урлагийн үйлчилгээ, арга хэмжээ зохион байгуулах орчин нөхцөлөөр хангах ажлын хүрээнд:

  • Хонгор багт 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр “Соёл хүмүүжлийн төв”
  • Тээл багийн захиргааны байр, Соёл мэдээллийн төвд 40 сая төгрөгийн их засвар
  • Хантай багийн Соёл мэдээллийн төвд 5,5 сая төгрөгийн их засварыг тус тус хийгээд байна.

Хантай, Тээл багт Гатлагат онгоцтой болсон нь алслагдсан малчин өрхүүд саадгүй зорчих боломжоор хангагдаж иргэдийн сэтгэлд нийцсэн ажлын нэг болсон.

Багийн Засаг дарга нар төр, иргэний гүүр болж ажилладгийн хувьд багийн айл өрх, малчидаар тогтмол явж цаг үеийн мэдээлэл, зар мэдээ, төрийн бодлого шийдвэрийг хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

Мөн засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн иргэддээ төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэхэд хичээл зүтгэл,  санал санаачилгатай ажиллаж байна. Тухайлбал,

Уньт багийн Засаг дарга 3 удаа иргэдээсээ улиран сонгогдож ажиллаж байгаа туршлагатай албан хаагч. Тэрээр малчдын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах талын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж сумын болоод аймаг, улсын сайн малчдыг төрөн гаргахад идэвхи зүтгэл, санаачилгатай ажиллаж 3-4 жилийн өмнөөс бэлтгэдэг туршлагатай. Үүний үр дүнд ажиллах хугацаанд багаас улсын аварга 1, аймгийн аварга 3, сумын сайн малчин 14, сумын мянгат малчин 22, сумын шилдэг залуу малчин 4, аймгийн шилдэг залуу малчин 5, аймгийн хөдөлмөрийн баатар хоньчин Зундуйн Очирын нэрэмжит шагналын эзэн 1 тус тус төрөн гарчээ.

Хонгор багийн Засаг даргын хувьд 2 удаа улиран сонгогдсон. Багт үйл ажиллагаа явуулж байгаа багийн ИНХ, байгаль хамгаалагч, багийн эмч, цэцэрлэгийн салбарын уялдаа холбоог хангахад онцгой анхаарч ажилладаг. Ялангуяа байгаль хамгаалах чиглэлээр олон ажил арга хэмжээг явуулж байгаль хамгаалах ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгохыг чухалчлан ажилдгаараа онцлог.

Багуудын хөгжлийн зарим үзүүлэлтийг хүснэгтээр харуулбал,

Хүснэгт 1.  Хутаг-Өндөр сумын багуудын зарим үзүүлэлт /2012-2017/

Үзүүлэлт 2012 он 2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он Тайлбар
Багийн тоо, нэр Сумын төв, Хантай, Уньт, Тээл, Хонгор гэсэн 5 багтай.
 

 

 

Багийн төв

Аймгийн төвд - - - - - -
Сумын төвд 1 1 1 1 1 1
Хөдөөд - - - - - -
Нүүдлийн - - - - - -
Суурин 4 4 4 4 4 4
Засварласан - - 1 1 1 2
 

Хүний эмч

Их эмчтэй 7 5 7 6 7 7 Сум дундын эмнэлэгтэй
Бага эмчтэй 4 8 9 10 4 4
Орны тоо 26 26 24 21 21  

21

Хүний эмчийн унаа Мотоцикль 3 2 4 4 4 4
Машин 2 2 - - - -
Морь - - - - - -
 

 

 

 

 

 

 

 

 

Байгууллагууд

Цэцэрлэгийн хүүхдийн тоо, гэр цэцэрлэг 3/206 4/251  

5/401

 

5/407 4/386  

4/416

Байнгын 12 бүлэгтэй
Сургууль дүүргэлт, хувь 90 98 98 100 100  

100

Холбоо /үүрэн телефон нэрээр/ Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд  

 

Бүгд

Mobicom, Unitel, Skytel, Жи мобайл МЦХолбоо
ТВ нэвтрүүлгийн суваг “DDISH” тв-ийн бүх суваг үздэг.
Халуун ус 3 4 4 4 4 4 нийтийн
Дэлгүүр 17 25 24 27 28 30
Малын эмч 6 6 6 8 5 4
Засаг даргын унаа Машин 2 1 1 1 - - Байгаль хамгаалагч нарыг мотоциклоор хангасан
Мотоцикль 4 4 4 4 - -
Морь - - 3 3 -  

 

-

Эрчим хүч Өндөр хүчдэл 4 4 4 4 4 4
Нарны батерей 1 1 1 1 1 1
Багийн сан /төг/ 2,9 Сая 3,0 сая 3,5 сая 4 сая 15 сая 15 сая
Нийт өрх /гэрт, орон сууцанд/ 1330 1363 1401 1458 772/

1492

1168/

1519

Малчин өрхийн тоо 617 658 720 775 937 831
Нийт хүн амын тоо 4630 4654 4722 4779 4835 4952
60 – аас дээш настан 313 322 325 333 212
0 – 16 насны иргэд 1266 1248 1523 1530 1054
Алслалт:  – аймгийн төвөөс 245 км 245 км 245 км 245 км 245 км 245 км
    –  сумын төвөөс Хантай баг 110 км Уньт баг 90 км Хонгор баг 55 км Тээл багийн төв 40 км

   

Share Button