Түүх соёл


БСШУ-ны сайдын Түүх соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллого хийх удирдамж, аймгийн Засаг даргын 2015 оны 05 сарын 12-ны өдрийн А/203 тоот захирамжийн дагуу Хутаг-Өндөр сумын Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тоологын ажлыг 3 өдөр зохион байгууллаа. Аймаг, сумын нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтран ажиллаж түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого судалгаа, бүртгэл мэдээллийг хийж баримтжууллаа.
Сумын хэмжээнд нийт 46 төрлийн 242 ширхэг дурсгал /хиргисүүр, булш, бичигт хад, буган хөшөө, хүн хөшөө, чулуун дээр бичсэн төвд бичээс, уйгаржин бичээс, хадны сүг зураг, агуй, хийдийн туурь/ бүртгэсэн. Шинээр 22 төрлийн 58 ширхэг дурсгалыг илрүүлж бүртгэж авлаа.
Үүнээс 3 ширхэг дурсгалыг Улсын хамгаалалтанд оруулахаар Соёлын өвийн төвд санал хүргүүлэхээр боллоо.

Share Button