Сумын тухай


БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Сумын үүсэл хөгжил

             1924-1927  онд Наран, Норовлин, Дэлгэрэх сумдыг нэгтгэн Хутаг-Өндөр сумыг 3 баг 300 өрхтэйгээр байгуулсан.

Хутаг-Өндөр сумын төв анх Гуртын өвөр Цагаан бургастын голын адаг Цүлхүү тохой гэдэг газар Бизьяа тайжийн 8 ханатай гэрийг худалдан авч байрлаж байгаад 1929 онд Хутаг-Өндөр уулын өвөр бэл Сэлэнгэ мөрний хойд дэнж Бунхны буланд \Бунхан толгойд\ суурьшиж өдгөө хүрсэн.

                    Газар нутаг

Баруун хойд талаараа Хөвсгөл аймгийн Тариалан сум, хойд талаараа өөрийн аймгийн Тэшиг сум, зүүн талаараа Сэлэнгэ сум, зүүн урдуураа Бугат сум, урд талаараа Сайхан сум, баруун талаараа Баян-Àгт сумдтай хил залгаа оршдог, хилийн нийт урт нь 392 км.

Хүн ам

Тус сум нь 5 багийн  хүрээнд төрийн бодлого,  чиг үүргийг  амжилттай хэрэгжүүлэн ажиллаж ирсэн бөгөөд 2016 оны жилийн эцсийн  байдлаар  суманд нийт 1519 өрх, 4952 хүн оршин сууж байгаа  үүнээс  0-17 насны 1651, 18-35 насны 1383, ахмад настан 481,  хөдөлмөрийн насны 2999 хүнтэй.

Засаг захиргааны нэгж

Хүн ам

1 Төвийн 1-р баг 2027
2 Хантай 2-р баг 796
3 Уньт 3-р баг 894
4 Тээл 4-р баг 795
5 Хонгор 5-р баг 440
Нийт хүн ам
4952

 

Мал аж ахуй

Мал аж ахуй хувьд 831 малчин өрхийн  тэмээ 24, адуу 17506, үхэр 30661, хонь 148930, ямаа 95223 бүгд 292344 толгой мал тус тус  тоологдон малын тоо толгой жил дараалан өсөж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол материаллаг бааз болсон бэлчээр, хадлангийн талбайг хамгаалах арга хэмжээг зохион байгуулж байна.

Мал сүргийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байна

Малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн борлуулах 2 цэг үйл ажиллагаагаа явуулж байна.

 Газар тариалан

Тус суманд 32 аж ахуйн нэгж, 19 иргэн   үр тарианы 22059,7 га, 289 иргэн төмс, хүнсний ногооны 282,2 га талбайг  эзэмшин ашиглаж байна.

Дэд бүтэц

    Сумын  4-р багаас  бусад багуудын  эрчим хүч, тээвэр зуучлалын асуудал шийдвэрлэгдсэн.

Сэлэнгэ мөрөнд 1986 онд, Эгийн голд 2000 онд төмөр бетонон гүүр барьж баруун чиглэлийн хатуу хучилттай авто зам ашиглалтанд орсноор зам харилцааны ямар ч хүндрэлгүй болсон.

Сум багийн төвийн ундны ус, дулаан хангамжийн асуудал шийдвэрлэгдсэн.

2014-2016 онд “Сумын төвийн шинэчилэл” төсөлд хамрагдаж цэвэр бохирын шугамд холбогдон дулааны төвийн техник тоног төхөөрөмжийн шинэчилэлт хийгдсэн. Төслийн хүрээнд сумын төвийн тохижилтын ажлуудыг хийж сумын төв замын 1,5 км замыг хатуу хучилттай авто зам болгож шинэчилсэн.

2014 онд Уньт-Тариалан чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажил дуусч ашиглалтанд орсон.

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ

Суманд хүнс, барааны дэлгүүр 26, супермаркет 4, зочид буудал 3, ресторан 1, амралт сувилалын газар 1, нийтийн хоолны газар 16, гурилын үйлдвэр 1, дугуй авто засвар 6, талх нарийн боовны цех 8, оёдол 8, гуталчин 2, үсчин 3, модон эдлэл 6 цех, мах хагас боловсруулах цех 1,  халуун ус 2, Газар тариалан эрхлэгч 32 ААН, 19 иргэн, төмс хүнсний ногоо тариалдаг 109 иргэн, махны цех 1, блок үйлдвэрлэл 4,  зочид буудал -3, жуулчны бааз, амралт сувилал 9  ус түгээгүүр 5 тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Төсөвт байгууллагууд

Суманд төсөвт 6 байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. 3 багт бага эмчийн салбар, 3 багт байнгын цэцэрлэг, 2 багт бага сургуультай.

Тус сум  2013, 2015 оны “Аймгийн тэргүүний сум”-аар, Бүрэн дунд сургууль 2014, 2016 онд “Аймгийн тэргүүний сургууль”, Сум дундын эмнэлэг 2015 оны аймгийн шилдэг байгууллагаар, Гацуурхан цэцэрлэг 2016 онд “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр тус тус шалгарсан.

Сумын давуу тал:

  • Дэд бүтэц сайн хөгжсөн, Хатуу хучилттай замын баруун чиглэл болон хойд чиглэл дайрч өнгөрäºã
  • Эрчим хүчний найдвартай сүлжээтэй
  • Аялал жуулчлал хөгжих таатай боломжтой. Эртний Уйгарын нийслэл Бийбалик балгас, Чингисийн унаганы зэлний гадас, Бичигт Биржин, Эгийн голын олон үеийн дурсгалт газруудтай. Эг, Сэлэнгэ 2 том мөрний дунд оршиж байдаг хангайн сайхан бүс нутаг
  • Сахарын өвчнийг анагаах шидэт увидаст Их булгийн рашаантай
  • Сумын төвийн шинэчилэл төсөл хэрэгжиж цэвэр, бохирын шугаманд холбогдсон
  • 2014 онд Сум дундын эмнэлэгийн амбулаторийн барилга шинээр баригдсан    
  • 2017 онд Тээл багийн нутагт Сэлэнгэ мөрний Гатлах онгоцыг шинэчилэн ашиглалтад оруулсан

Цаашдын төлөв байдал

  • Баатарван амралт сувилал, рашаан сувилал, Их булагийн рашаан амралтын газрыг түшиглэн аялал жуулчлалыг орон нутгийн хэмжээнд хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

 

Баатарван амралт сувилалын газар                       Их булагийн рашаан

  • Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, суманд жижиг дунд үйлдвэрлэл, орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэр, цехүүдийг бий болгох.

 

БУСАД МЭДЭЭЛЛИЙГ ДАРААХ ХАЯГААР АВНА УУ.

 

www.khutag-undur.bu.gov.mn

 

Холбоо барих:

hutagITKH@yahoo.com

hutagZDTG@yahoo.com

 

Нээлттэй утас:

70346712

Share Button