ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


15:54:53 2020-07-09

104905349_1405943222936483_8176034210622096358_o

ЕБС-ийн 240 хүүхдийн суудалтай хичээлийн байрны өргөтгөлийн барилгын ажил одоогийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 1 давхрын дотор шавар, 2 давхрын цутгалт хийгдээд явж байна.

Цаашид дээврийн, гадна пасад, дотор засал, сантехник, цахилгааны ажил хийгдэнэ.

Хичээлийн байрны өргөтгөл 240 хүүхдийн багтаамжтай, тэнхлэгээрээ 34х13 хэмжээтэй, 2 давхар, өрөгт бүтээц хийцлэлтэй.

Уг ажлыг “Алтайн бумбат өргөө” ХХК хийж гүйцэтгэж байна. /Холбоо барих утас Барилгын инженер 88055511/

Өргөтгөлийн ажлыг улсын төсвийн 1125000000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд 2020 оны 08 сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Share Button