СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОЛОО


15:53:25 2020-07-09

50rn5uct1fg2ahn0124c9n2vp1_b

6 сарын 29-ний өдөр “Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл” хуралдаж сум хөгжүүлэх сангаас зээл авахыг хүссэн иргэдийн төслийг хэлэлцлээ.

Сум хөгжүүлэх сангаас зээл авахаар 19 иргэн төсөл ирүүлснээс зөвлөлийн хурлаар хэлэлцэн 16 иргэний төслийг дэмжин 69.5 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн.

СХСангаас зээл авах иргэдийн мэдээллийг хүргэж байна. Үүнд:

1. Төвийн багийн иргэн М.Амарсайхан – Уран хээ /оёдол/ төсөл – 3000000 төгрөг
2. Төвийн багийн иргэн С.Лхагвасүрэн – Шинэ эхлэл /тавилга үйлдвэрлэл/ төсөл – 3000000 төгрөг
3. Төвийн багийн иргэн Э.Мөнх-Эрдэнэ – Монгол ахуй төсөл – 3000000 төгрөг
4. Төвийн багийн иргэн С.Ариунаа – Махны үхрийн АА төсөл- 5000000 төгрөг
5. Уньт багийн иргэн Г.Эрдэнэчимэг – Өсөх жаргалант /фермерийн АА/ төсөл – 5000000 төгрөг
6. Төвийн багийн иргэн Р.Цэндхүү – Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн АА төсөл – 5000000 төгрөг
7. Уньт багийн иргэн Ш.Даваадорж – Буянт мал сүрэг төсөл – 5000000 төгрөг
8. Тээл багийн иргэн Ж.Цэрэнбадам – Шинэ хөдөө дэх үхрийн фермер төсөл – 5000000 төгрөг
9. Хантай багийн иргэн Б.Батцэлмэг – Суффолк сүрэг төсөл – 5000000 төгрөг
10. Төвийн багийн иргэн Н.Пэлжир – Шинэ амжилт / гахайн АА/ төсөл – 4000000 төгрөг
11. Төвийн багийн иргэн Л.Оюунчимэг – Тахиан аж ахуй төсөл – 4000000 төгрөг
12. Тээл багийн иргэн Л.Болдсайхан – Өрхийн эрчимжсэн мал АА төсөл – 5000000 төгрөг
13. Төвийн багийн иргэн Э.Одончимэг – Хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон талх нарийн боов үйлдвэрлэх төсөл – 3500000 төгрөг
14. Төвийн багийн иргэн Ц.Эрдэнэчимэг – “Буман түрүү” бялуу, талх нарийн боовны цех төсөл – 5000000 төгрөг
15. Төвийн багийн иргэн Н.Нарангэрэл – Нутгийн хишиг /сүү, цагаан идээ боловсруулах/ төсөл – 5000000 төгрөг
16. Эрэн цалам ХХК – Малын хишиг /ноос хяргах, хонь ямаа угаах үйлчилгээ/ – 4000000 төгрөг

Зээлийн нөхцөл нь жилийн 3%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай.

Share Button