Сумын төвийн хатуу хучилттай авто замын далангийн хөвөө сэргээн засалтын ажил явагдаж байна


13:20:52 2020-04-22

94147763_2643547252595254_8268383090766774272_n

Орон нутгийн хөгжлийн сангийн 2020 оны төлөвлөгөөний дагуу 9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэж байна.

Уг ажлын хүрээнд Бунхан толгойн хойд тал, Сум дундын цагдаагийн тасгийн баруун тал, Сум дундын хүн эмнэлгийн хойд тал, зүүн хойд тал, Хангай, Гурт хэсэг рүү ордог туслах замын уулзварын ус зайлуулах хоолой, Жигүүр зочид буудлын зүүн талын замын ус зайлуулах шуудуу, Төрийн банкны зүүн талын ус зайлуулах шуудуунд засал хийх, шороо нэмж хэлбэржүүлэх, нягтруулах ажлууд хийгдэж байна.

Замын далангийн хөвөө сэргээн засалтын ажлыг Илчит Хутаг ОНӨААТҮГ гүйцэтгэж байна

Share Button