ЭЦЭГ ЭХЧҮҮД, ИРГЭДЭД ЗӨВЛӨХ НЬ


12:19:30 2020-02-04

84243960_781358735692849_6951944153907331072_o

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарсан. Мөн Монголын үндэсний “Цагаан сарын баяр” болохтой холбогдуулан эцэг эхчүүд, иргэдэд дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна.

1. Бага насны хүүхдийг харгалзах хүнтэй байлгах, гал түймрийн аюулд өртөх, түлэгдэлт, ахуйн осол, бэртэл, гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээ авах
2. Малчид хүүхдүүдээ харгалзах хүнгүй малд явуулахгүй байх
3. Иргэд орон нутагт зорчихдоо автомашин, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, дулаан хувцаслан, баталгаат зам, гүүрээр явах, Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын мэдээг тогтмол авах
4. Гол, мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, зарим газраар харзалсан байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байх

Share Button