Сумын онцгой комисс хуралдлаа


12:12:40 2020-02-04

84608543_1285838848280255_2409971897144967168_o

Сумын Онцгой комисс 01 сарын 29-ны өдөр хуралдаж “Шинэ коронавирус”-ын талаарх нөхцөл байдал, энэ чиглэлээр гарсан дээд шатны байгууллагын шийдвэр, зөвлөмжүүдтэй танилцах, эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Сумын онцгой комиссын даргаас байгууллага, ААН, албан хаагчдад үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажиллах талаар чиглэл өглөө.

Мөн эцэг эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөгөөг хүргэж байна.

1. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, ахуйн ослоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд 16 хүртэл насны хүүхдийг гадагш гаргахгүй байх
2. Амьдарч буй орчин тойрондоо ариутгал халдваргүйтэл хийж, хувийн ариун цэврээ сахих, амны хаалт зүүх, гараа тогтмол угаахыг гэр бүлдээ хэвшүүлэх
3. Шинэ коронавирусын талаар хүргүүлсэн заавар, зөвлөмжтэй сайтар танилцаж дагаж мөрдөх
4. Шаардлагатай тохиолдолд нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандах

Share Button