ЗАЛУУЧУУДЫН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО


15:23:36 2019-09-02

69547807_1138824912981650_492682140975104000_n

Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулагдсан “Булганы бахархал – өв уламжлалын баяр” залуучуудын эвентэд 16 сум, 1 тосгоны залуучууд оролцсон ба Хутаг-Өндөр сумаас 23 залуучууд амжилттай оролцоод ирлээ.

Өв уламжлалын баярын уламжлалт тэмцээн уралдаанд манай сумын залуучууд амжилттай оролцлоо. Үүнд:

1. Шагайн харвааны тэмцээнд Улсын мэргэн Г.Сүхбат ахлагчтай баг 1 дүгээр байр
2. Дээс томох тэмцээнд Маналжавын Отгончимэг 3 дугаар байр
3. Дэмбээний тэмцээнд эрэгтэй төрөлд Уньт багийн иргэн Шижирийн Энхбаяр 2 дугаар байр эзэллээ.

Уг арга хэмжээнд сумаа төлөөлөн оролцоход залуучуудыг дэмжин ажилласан Засаг даргын тамгын газар, Залуучуудын холбооны дарга, тэргүүлэгчдэд талархал илэрхийлье.

НЭГ БУЛГАН залуучуудын эвент арга хэмжээний үеэр бусдыгаа манлайлан ажиллаж, салбартаа амжилт гаргаж байгаа залуучуудыг шагнаж урамшуулсан ба манай сумаас Ганбаатарын Баттүвшин “Аймгийн тэргүүний ажилтан”-аар, Оргилын Амараа аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр, Гантөмөрийн Сүхбат аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.

Шагнал авсан залуустаа баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.

Булган аймаг, Хутаг-Өндөр сум, ЗДТГ-н зураг.
Share Button